БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид дотоод хяналтыг хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлан гүйцэтгэдэг.
Дотоод хяналтын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдхүүн, үзүүлж байгаа байгаа ажил үйлчилгээ нь хууль тогтоомж, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахад чиглэнэ.
Бид дотоод хяналтын зөвлөх үйлчилгээний хүрээнд өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналтыг гүйцэтгэж, дүнг тайлагнах үйлчилгээ үзүүлнэ.