НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АУТСОРСИНГ ҮЙЛЧИЛГЭЭ

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулинд зааснаар аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлангаа гаргахдаа Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС, СТОУС)-г мөрдөх ёстой. Манай байгууллагын мэргэшсэн нягтлан бодогчид танай байгууллагын бизнесийн үйл  ажиллагааны санхүүгийн  тооцоог НББОУС, СТОУС-н дагуу хөтлөн, санхүү болон татварын тайлангуудыг бэлдэн таныг зөв, оновчтой шийдвэр гаргахад тань санхүүгийн үнэн зөв, найдвартай мэдээллээр хангана.   

Энэ үйлчилгээ нь хэрэглэгчид байнгын орон тооны ажилтан цалинжуулах, хоол унаа, бичиг хэргийн зардал, оффисын түрээс сургалт тэтгэмж, баяр ёслол ашиглалт, элэгдлийн зардал гэх мэт олон зардлыг хэмнэхээс гадна ажил мэргэжлийн алдаа гарах, шамшигдал дудагдал зэрэг аливаа эрсдлээс хамгаална.

Сарын нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээнд:

  • Дансны өглөг / Бэлэн мөнгөний зарцуулалтыг  боловсруулах
  • Дансны авлага / Бэлэн мөнгөн орлого боловсруулах
  •  Харилцах дансны гүйлгээг боловсруулах
  • Эргэлтийн, эргэлтийн бус хөрөнгийн бүртгэл хөтлөх
  • Цалингийн тооцоолол хийж, тайлагнах
  • Нийгмийн даатгалын тайлан бэлдэж тайлагнах
  • НӨАТ-ын тайлан бэлдэж тайлагнах
  • Ерөнхий дэвтэр хөтлөх
  • Шалгах баланс, санхүүгийн тайлан гаргах
  • Санхүүгийн шинжилгээ болон удирдлагын тайлан гаргах

Улирал, жилийн нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээнд:

  • Санхүүгийн тайлан
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан
  • Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан
  •  Бусад татварын тайлан (Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэх мэт) үйлчилгээ багтана.